Sunday, November 29, 2009

Chapter 6

Сэдэв 6
Мэдээллийн Технологийн дэд бүтэц ба Платформ
Мэдээллийн технологийн дэд бүтэц нь бүхэл компани болон компаний бизнесийн хэсгүүдээр дамжин хэлэлцэх, боловсруулах, сургахад техник ба програм хангамж, үйлчилгээнүүдэд оруулах хөрөнгө оруулалттай холбогддог.
АНУ мэдээллийн технологийн дэд бүтэцтэй компаниуд 1,8 тэрбум долларыг харилцаа холбоонууд, сүлжээний тоног төхөөрөмжүүд ба харилцаа холбооны үйлчилгээнүүд болох интернет, утас, өгөгдөл дамжуулалт зэрэг мэдээллийн технологийн үйлдвэрлэлд нийлүүлж байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд нь том компаниудын хувьд мэдээллийн технологийн 25-35%-ийн хооронд тооцоологдож байна.
Компаний мэдээллийн технологийн дэд бүтэц хэрэглэгчдэд үйлчлэх, худалдагчтай ажиллах, компаний бизнесийн дотоод үйл ажиллагааг удирдахад бий болох үндсээр хангагддаг. Зураг 6-1-т мэдээллийн технологийн дэд бүтэц компаний өнөөдрийн ба боломжуудыг тодорхойлон ойролцоогоор 3-5 жилийн үе дэх боломжуудыг хэлнэ хэмээн өгүүлж байна.
Зураг 6-1 Компани, мэдээллийн технологи, бизнесийн боломжууд хоорондын холбоо
Үйлчилгээний компани нь мэдээллийн технологийн дэд бүтцийн удирдах үйл ажиллагаа болох хэрэглэгчид, нийлүүлэгчид, ажилчдыг сайжруулалтын боломж болдог. Хураангуйгаар дэд бүтэц нь компаний бизнесийн болон мэдээллийн системийн стратегийг дэмждэг. Шинэ мэдээллийн технологиуд нь бизнес болон хэрэглэгчдийг хангаж чадсан үйлчилгээнүүдийг сайжруулах мэдээллийн технологийн стратегиудаар хүчтэй байдаг.



Мэдээллийн технологийн дэд бүтцийг тодорхойлох
Мэдээллийн технологийн дэд бүтцийг технологи болон үйлчилгээний багцаар 2 янзаар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн дэд бүтэц гэдэг нь байгууллага дахь ус дамжуулах хоолой шиг электрон системүүд буюу бүхэл бүтэн компани бий болгоход шаардлагатай тоног төхөөрөмжүүд ба програм хангамжийн аппликашнүүдын бүрэлдэхүүн юм. Гэхдээ бүх техник болон програм хангамжуудаар хангагдсан үйлчилгээнүүдээр тодорхойлоход чиглэгдсэн илүү ашиг тустай үйлчилгээнүүд юм. Энэ тодорхойлолтод мэдээллийн технологий дэд бүтэц нь менежментээр төсөвлөгдсөн үйлчилгээнүүд ба хүн ба техникийн боломжуудын аль алийг багтаасан компанийн нийт бүрэлдэхүүн юм. Эдгээр үйлчилгээнүүд нь дараах байдлаар холбогдоно:
 Тооцоологдсон платформууд нь ажилчид, хэрэглэгчид, нийлүүлэгчдийг уялдаа холбоотой дижитал орчинд болон том хэмжээний ажлын хүрээ, десктоп ба лаптоп компьютерүүд, оюунлаг дижитал туслахууд ба интернет тоног төхөөрөмжүүдийг холбох тооцоологдсон үйлчилгээнүүдийг сайжруулахад ашиглагддаг.
 Харилцаа холбооны үйлчилгээнүүд буюуажилчид, хэрэглэгчид, нийлүүлэгчдийг холбодог өгөгдөл, дуу бичлэг, видио
 Өгөгдлийн менежментийн үйлчилгээнүүд буюу өгөгдлүүдийг нийлүүлэн хадгалах, удирдах ба өгөгдөлд анализ хийхэд боломжуудаар хангах
 Аппликэшн программ хангамжийн үйлчилгээнүүд буюу ERP, CRM, SCM болон бизнесийн хэсгүүдээр оролцсон мэдлэгийн менежментийн системүүд /knowledge management systems/ гэх мэт энтерпрайз дахь боломжуудыг хангах
 Физикийн боломжуудын менежментийн үйлчилгээнүүд буюу тооцоолол, харилцаа холбоо ба өгөгдлийн менежментийн үйлчилгээнүүдэд шаардагдсан физикийн суурилуулалтыг удирдах ба сайжруулах
 Мэдээллийн технологийн менежментийн үйлчилгээнүүд буюу дэд бүтэц хөгжүүлэх ба төлөвлөх, мэдээллийн технологийн үйлчилгээнүүдэд бизнесийн хэсгүүдээр зохицуулалт хийх, мэдээллийн технологийн зардалд бүртгэл хийж удирдах, төслийн менежментийн үйлчилгээнүүдийг сайжруулах
 Мэдээллийн технологийн стандартуудын үйлчилгээнүүд буюу компани ба бизнесийн хэсгүүдийг хэзээ, хэрхэн мэдээллийн технологийг хэрэглэхэд чиглэгдсэн бодлогоор хангах
 Мэдээллийн технологийн судалгаа ба хөгжүүлэх үйлчилгээ буюу ирээдүйтэй мэдээллийн технологийн төслүүдээр ба зах зээлд ялгарахад туслах хөрөнгө оруулалтын судалгаагаар компанийг хангах
Энэ үйлчилгээний платформ нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар бизнесийн үнэ цэнийг хялбар ойлгоход бүрэн хангана.
Мэдээллийн технологийн дэд бүтцийн түвшингүүд
Байгууллагын дэд бүтэц нь үндсэн 3 түвшинд зохион байгуулагддаг. Үүнд: нийтийн, энтерпрайзийн, бизнесийн хэсгийн. Зураг 6-2.

Мэдээллийн технологийн дэд бүтэц 3 ялгаатай түвшинд бий болдог. Үүнд: нийтийн, энтерпрайзын ба бизнесийн хэсгийн. Дэд бүтцийн түвшин бүр мэдээллийн технологийн үйлчилгээнүүд ба боломжуудын бүрэлдэхүүнээр хангагддаг.
Бүх байгууллагууд интернетэд холбогдох, нийтийн харилцааны телефоны сүлжээ, үйлдвэрий үйл ажиллагааны сүлжээ ба бусад мэдээллийн технологийг хөгжүүлэх боломжүүдаар нийтийн мэдээллийн технологийн дэд бүтэц хамаардаг.
Мэдээллийн технологийн дэд бүтцийн хувьсал:
1950-2005
Одоогийн байгууллагууд мэдээллийн технологийн дэд бүтэц компьютерийн платформд хувьслын нийт 50 жилийн өсөлттэй. Дэд бүтцийн хувьслыг 5 үе шатаар авч үздэг. Үүнд: автоматжуулсан тусгай зорилгот машин, үндсэн зорилгот майнфрам ба миникомпьютерын тооцоолол, оюунлаг компьютерүүд, клиент, серверийн сүлжээнүүд, энтерпрайз ба интернетийн тооцоолол орно.


1. Электрон бүртгэл тооцооны машинны эрин үе: 1930-1950
2. Ерөнхий зорилготой мэйнфрем ба миникомпьютерийн эрин үе: 1959-өөс хойш
3. Персонал компьютерын эрин үе: 1981-ээс хойш
4. Клиент\серверийн эрин үе: 1983-аас хойш
5. Энтерпрайз интернет тооцооллын эрин үе: 1992-оос хойш














Мэдээллийн технологийн дэд бүтцийн хувьслуудын харьцуулалт


Дэд бүтцийн хувьсалын технологийн удирдлагууд
Мэдээллийн технологийн дэд бүтэц дэх өөрчлөлтийг компьютерийн үйл ажиллагаа, санах ойн чипүүд, хадгалах төхөөрөмжүүд, харилцаа холбоонууд ба сүлжээний техник хангамж ба програм хангамж болон зардал бууруулах тооцооллыг өсгөх програм хангамжийн дизайн хөгжүүлэлт гэж үзэж байна.


Мүүрийн хууль буюу микропроцессорын хүч
1959 онд анх микропроцессор чип танилцуулах хүртэл Электроникууд сэтгүүлд Фэйрчайлд хагас дамжуулагчийн судалгааны захирал Жордон Мүүр 1965 онд чипийн үйлдвэрлэл жил бүр 2 дахин өсөж байгааг бичиж байсан. Энэ баталгаа нь Мүүрийн хуулийн суурь болсон. Мүүр дараа нь 2 жил тутамд чипийн үнийн өсөлтийг 2 дахин бууруулж байсан. Энэ хууль нь дараа нь хуваагдах замуудад тайлбарлагдаж байсан. эдгээр нь Мүүрийн хуулийн дор хаяж 3 төрөл болсон ба Мүүрийн хуваасан төрлөөр бол: нэгдүгээрт, микропроцессорын хүч 18 сар бүрт 2 дахин өснө. Хоёрдугаарт, тооцооллын хүч 18 сар бүрт 2 дахин өснө. Гуравдугаарт, тооцооллын үнэ 18 сар бүр 2 дахин буурна гэж байв.







Их хэмжээний дижитал агуулахын хууль буюу хатуу дискний хадгалалтын хэмжээний хууль
Мэдээллийн технологийн дэд бүтцийн технологийн удирдлагын хоёрдугаар өөрчлөлт нь хатуу дискийн хадгалалтын хууль юм. Дижитал мэдээллийн тоо хэмжээ жил бүр 2 дахин өсдөг. Барагцаалбал мэдээллийн нийт өсөлтөд дижитал өгөгдлийн соронзон агуулах ба жил бүрийн өсөлтийн зөвхөн 0,003%-д хэвлэгдсэн баримт бичгүүдийн бүртгэл хамрагддаг.

Зураг 6-9 нь 15 сар бүрт 2 дахин өссөн 1950-2004 оны 1 доллар дахь соронзон дискээр хадгалсан хэмжээг үзүүлж байна.

Миткалфийн хууль ба сүлжээний эдийн засаг
Роберт Миткалф дотоод сүлжээний бүс газрын/ethernet local area network/ зохион бүтээгч 1970 онд сүлжээний гишүүдийн дугаарын үйл ажиллагаа шиг сүлжээний өсөлтийн экспоненциалын хүч болон үнэ цэнийг нэхэмжилсэн. Миткалф болон бусад хүмүүс сүлжээнд холбогдсон хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн. Мэдээллийн технологи дахь хэрэгцээ нь дижитал сүлжээний нийгмийн ба бизнесийн үнэ цэнээр удирдагдаж байсан. Миткалф-ийн хуулийг 8р бүлэгт илүү нарийн тодорхойлсон байгаа.
Харилцаа холбоо буюу интернетийн зардал бууруулалт
Дөрөвдүгээр технологийн удирдлагын дамжуулагч мэдээллийн технологи нь интернетийн экспоненциал өсөлт ба харилцаа холбооны зардлын бууралт юм. Одоо дэлхий дахинд нэг миллиард хүн интернеттэй байгаа ба АНУ-д нийт 250 сая веб хост компьютерүүд бий болоод байна. Зураг 6-10 интернет ба телефоны сүлжээнүүдийн харилцаа холбооны зардлын экспоненциал бууралтыг харуулж байна.

Стандартууд ба сүлжээний нөлөөллүүд
Энэ үед энтерпрайзын дэд бүтэц ба интернетийн ашиглалт ба хэрэглэгчдий тоог тодорхойлох боломжгүй. Технологийн стандартууд нь бүтээгдэхүүний таарамж болон сүлжээнд холбогдох боломжуудыг үндэслэдэг.
Доор загварчлагдсан мэдээллийн технологийн дэд бүтцийн чухал стандартуудыг үзүүлэв.
Стандарт Тодорхойлолт
Америкын мэдээллийн солилцоо дахь стандарт код Ялгаатай үйлдвэрлэгчээс компьютер машинуудад өгөгдөл солилцох боломжтойгоор хийгдсэн. Тогтсон хэлүүдээр холбогдсон оролт гаралтын төхөөрөмжүүд ашигладаг. Америкын үндэсний стандартын институтээр 1963 онд батлагдсан.
Нийт бизнесд чиглэгдсэн хэл (COBOL) (1975) Програмистууд бизнест тохирох програм бичихэд зориулагдсан болон програм хангамжын зардал бууруулсан ашиглахад хялбар програм хангамжын хэл. 1959 онд Батлан хамгаалах яамаар санхүүжсэн.
Unix (1969-1975) 1980 онд Sun, IBM, HP болон бусад үйлдвэрлэгчидээр батлагдсан энтерпрайзын түвшинд өргөн ашиглагдах үйлдлийн систем юм.
Уламжлалт удирдлагын гэрээ/интернетийн гэрээ (TCP/IP)(1974) Харилцаа холбооны гэрээний бүрдэл ба глобал сүлжээндэх холбогдох сая сая компьютерийн нийт аддресын схем. Бүс нутгийн сүлжээнд болон дотоод сүлжээнд хоосон сүлжээний гэрээний бүрдлийг ашигладаг. 1970-аад оны эхээр АНУ-ын батлан хамгаалах яаманд хөгжүүлэгдсэн.
Ethernet (1973) Персонал компьютерын ашиглалтад болон бүс нутгийн сүлжээ ба клиент серверын өргөн дархсан ашиглалт болох холбоотой десктоп компьютерүүдэд зориулагдсан сүлжээний стандарт
IBM/Microsoft/Intel Personal computer (1981) Стандарт Intel процессор болон бусад стандартуудаар суурьлагдсан Персонал десктоп тооцооллын Стандарт Wintel загвар, Microsoft DOS, Windows програм хангамж
World Wide Web (1989-1993) 2004 онд сая сая веб хуудаснуудын глобал агуулахын үүсэл болох электрон хуудсуудын текст, график, аудио ба видио гэх мэт нүдэнд харагдах мэдээллүүд ба загварлал, хадгалалтын сэргээлтэд зориулсан стандарт.
Бүлэг 6-2:
Мэдээллийн технологийн дэд бүтцийн бүрэлдэхүүн
Мэдээллийн технологийн дэд бүтэц үндсэн 7 бүрэлдэхүүнтэй. Зураг 6-11 нь эдгээрийн ялгаа ба харилцаа хамаарлыг харуулсан. Хүснэгт 6-3 нь 2005 онд АНУ-д бий болсон нийт бүрэлдэхүүнийгтайлбарласан.
Хүснэгт 6-3 АНУ-ын тооцоологдсон хэмжээний дэд бүтцийн зах зээлийн бүрэлдэхүүн
Дэд бүтцийн бүрэлдэхүүн Зардал, сая доллар Хувь
Компьютерын техник хангамжын платформ 109 13
Үйлдлийн системийн платформ 100 12
Энтерпрайзын програм хангамжын платформ 165 20
өгөгдлийн менежмент ба агуулах 70 9
сүлжээ\харилцаа холбооны платформ 155 19
интернет платформ 32 4
зөвлөгөө өгөх болон мэдээллийн интегралчлах үйлчилгээнүүд 180 22
Нийт 811

Компьютерын техник хангамжийн платформ
АНУ 2005 онд 109 сая доллар компьютерийн техник хангамжид зарцуулсан. Энэ бүрэлдэхүүнд клиент машинууд буюу десктоп персонол компьютерүүд, мобайл тооцооллын төхөөрөмжүүд болон зөөврийн компьютерүүд, сервер машинууд ордог. Клиент машинууд нь үндсэн Intel болон AMD микропроцессорууд ашигладаг. 2004 онд 150 сая персонал компьютерүүд АНУ-ын хэрэглэгчдэд хүргэгдсэн ба 30 сая доллар зарцуулагдсан.
Үйлдлийн системийн платформ
АНУ-ын үйлдлийн системийн зах зээлд 2005 онд ойролцоогоор 100 сая доллар зарцуулагдсан. Клиент түвшинд персонал компьютерүүдийн 95% ба зөөврийн төхөөрөмжүүдийн 45% Microsoft Windows үйлдлийн системийг ашигладаг. Үүний эсрэгээр серверийн зах зээлд нэгдмэл серверийн 85-аас илүү хувь нь Unix болон Unix-ийн уялдаа холбоотой нээлттэй нөөц ба хямдхан Linux үйлдлийн системийн загварыг ашигладаг. Хэдийгээр Microsoft Windows Server 2003 нь энтерпрайзыг үйлдлийн систем, сүлжээний серверүүдээр хангах боломжтой.
Энтерпрайзын програм хангамжийн платформ
Аппликэйшнд програм хангамжийг тусгай хэсэг болон бизнесийн хэсгүүдээр ашиглахад АНУ-ын байгууллагууд 2005 онд энтерпрайзын аппликэйшн дэх програм хангамжид ойролцоогоор 165 сая доллар зарцуулсан. Энтерпрайзын аппликэйшний программ хангамжийн нийлүүлэгчид нь SAP байсан ба Oracle PeopleSoft-ыг гаргасан. 2004 оны 12 сард Oracle PeopleSoft-ыг худалдаалсан. SAP ба PeopleSoft нь зарим техник хангамж ба үйлдлийн системүүдтэй ажилладаг програм хангамжуудаар хангаж чадсан. Oracle аппликэйшн нь зөвхөн Oracle өгөгдлийн сангуудаар ажилладаг.
Өгөгдлийн менежмент ба агуулах
Энтерпрайзын өгөгдлийн менежментийн программ хангамжид байгууллагын өгөгдлийг хүртээмжтэй, үр ашигтай зохион байгуулан удирдах хэд хэдэн сонголтуудтай. Өгөгдөл удирдах програм хангамж нийлүүлэгчид нь АНУ-д нийлүүлэгчдийн 90-ээс илүү хувь нь IBM (DB2), Oracle, Microsoft (SQL Server), Sybase (adaptive Server Enterprise) зэрэг байна.
Сүлжээ\харилцаа холбооны платформ
АНУ-д жил бүр 150 сая доллар сүлжээ болон харилцаа холбооны техник хангамжид зарцуулдаг ба ойролцоогоор 700 сая доллар сүлжээний серверт зарцуулагддаг. Windows Server 2003, Windows 2000 Server, and Windows NT нь Novell, Linux, ба Unix-ээр гүйцэтгэгдсэн бүс нутгийн сүлжээний үйлдлийн системүүд зонхилон ашигладаг. Том хэмжээний энтерпрайзууд ихэвчлэн Unix-ын зарим төрлүүдийг ашиглаж байна. Бараг нийт энтерпрайзын орчны сүлжээнд TCP/IP стандартын өргөдлийг ашиглаж байна. Удирдлагын сүлжээний техник хангамж нийлүүлэгчид нь Cisco, Lucent, Nortel, and Juniper Networks зэрэг байна. Харилцаа холбооны платформууд нь харилцаа холбооны үйлчилгээний компаниудаар нилээн өргөн дэлгэр хангагдсан байна. Тэргүүлэх харилцаа холбооны үйлчилгээний худалдаалагчид нь MCI, AT&T, ба орон нутгийн телефоны компаниуд байна.
Интернет платформ
Интернет платформууд нь байгууллагын үндсэн сүлжээний дэд бүтэц, техник ба програм хангамжийн платформтой уялдан нэг өнцгөө даран гарч ирж байна. Гэвч ихэнх корпорациудад интернетийн зардлууд нь үндсэн мэдээллийн технологийн дэд бүтцийн зардлуудаас тусгай байна.
АНУ-д жилд интернет холбооны дэд бүтцэд 32 сая доллар тооцоолон зарцуулж байна. Эдгээр зардлууд нь техник хангамж, програм хангамж ба байгууллагын веб сайт хөгжүүлэх менежментийн үйлчилгээнүүд, веб хостинг серверүүд ба дотоод ба гадаад сүлжээнүүдэд зарцуулагдаж байна.
Зөвлөгөө өгөх болон мэдээллийн интегралчлах үйлчилгээнүүд
Шинэ дэд бүтэц гүйцэтгэж буй шаардлагатай зөвшөөрлүүд нь бизнесийн үйл ажиллагаа болон үйл явцууд, сургалт боловсрол ба програм хангамжийн нэгдэлд өөрчлөлт хийдэг. Програм хангамжийн нэгдэл нь байгууллагын хуучин дэд бүтцийг шинэчлэх ажлуудыг батлан гаргадаг. Уламжлалт системүүд нь үндсэндээ хуучин уламжлалт үйлдлийн системүүд ба ерөнхий зорилготой компьютерүүдийг дахин загварчлах болон байрлуулах өндөр зардлыг бууруулахад бий болдог. Дахин байрлуулсан системүүд нь үнийн хязгаарлалттай ба үндсэндээ хэрвээ эдгээр системүүд нь орчин үеийн дэд бүтцэд нэгдэж чадахгүй бол тохиромжгүй юм.
Бүлэг 6-3
Орчин үеийн техник хангамжын платформын чиг хандлагууд
Хэдийгээр тооцооллын зардал экспоненциалаар буурч байгаа ч мэдээллийн технологийн дэд бүтцийн зардал үүнтэй адилгүй байгаа. Гэхдээ орлого зарлагын нэгдлийн хувьд хамаарсан. Тооцооллын үйлчилгээний зардал яагаад нэмэгдсэн бэ гэвэл одоо ажилчид илүү чадалтай онцгой, маш олон төрлийн техник хангамжуудыг ашиглаж байгаагаас шалтгаалан өссөн Байгууллагууд мөн бусад боломжуудыг гаргаж байгаа ба тэд ялгаатай платформуудаар ялгаатай аппликэйшнид мэдээллийг хадгалалтыг нэгтгэх шаардлагатай. Мөн илүү уян хатан дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Учир нь хэрэглэгчид ба ажилчдын үйлчилгээ дэх итгэл найдваруудыг өсгөдөг ба хэрэглэгчдийн шаардлагуудыг таньж үйлчилгээний түвшингүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Тооцооллын нэгдэл ба харилцаа холбооны платформ
Техник хангамжийн платформд илүү маргаантайгаар давамгайлж буй сэдэв нь нийт сүлжээг байрлуулах тооцоолол, нэмэгдүүлэлтэд чиглэгдсэн тооцооллын платформууд ба харилцаа холбооны давхцал юм. Энэ давхцлалыг хэд хэдэн түвшинд харж болно.
Клиент түвшинд харилцаа холбооны төхөөрөмжүүд болох гар утас нь болох зөөврийн компьютерийн үйл ажиллагаагаар ажиллана, зөөврийн персонал дижитал туслагчид нь гар утасны үйл ажиллагаагаар ажиллана.
Серверийн ба сүлжээний түвшинд интернет телефоны системүүдийн амжилттай өсөлт нь интернетийн нэг сүлжээний дагуу нийлж байгаа харилцаа холбооны болон тооцооллын платформуудыг хэрхэн тусгайлахыг үзүүлдэг.
Техник хангамжийн платформ дахь бусад үндсэн чиг хандлагууд нь том салбарт тооцооллоор суурилсан нийт өндөр боломжтой сүлжээнүүдийг тодорхойлдог. Маш сайн тооцоологдсон сүлжээ нь бизнесийн байгууллагуудад маш бага зардал гаргадаг.
Сүлжмэл тооцоолол
Сүлжмэл тооцоолол нь сүлжмэлээр нийт компьютерийн тооцооллын хүчийг нэгтгэснээр газар зүйн байрлалаараа алслагдан холбогдсон компьютерүүд нэг сүлжээнд виртуал супер компьютер бий болгодог. АНУ-д ихэнх компьютерүүд сүлжмэл сүлжээгээр холбогдсон байдаг ба тэдний төв үйл ажиллагааны хэсгүүд дунджаар зөвхөн ажлын цагийн 25%-г зөвшөөрсөн байдаг. Торон сүлжээн тооцоолол нь өндөр хурдын интернетийн холболтууд нь байгууллагууд алслагдсан машинуудыг холбох боломжтой.
Хэрэгцээгээр хийгдэх тооцоолол
Хэрэгцээгээр хийгдэх тооцоолол нь том хэмжээний өгөгдлийн процессын төвүүд болон тооцооллын хүчийг алслуулахад байгууллагууд хамгийн дээд хэрэгцээг гаргаж ирэхийг хамаардаг. Энэ загварт байгууллагууд дундаж үйл ажиллагаа дамжуулахад хангалттай хийгдсэн хөрөнгө оруулалтаар мэдээллийн технологийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг бууруулж чадна. Хэрэгцээгээр хийгдэх тооцоолол дахь өөр нэг үе бол байгууллагууд төв тооцооллын хэрэгцээнээс худалдааны тооцооллын хүч санал болгох хэрэгцээний тооцоолол юм.
IBM энэ зорилгийг гүйцэтгэхийн тулд 10 сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа ба АНУ-ын бизнесийн туршлагатай бүрэлдэхүүний хүрээнд 4 хэрэгцээгээр хийгдэх тооцоолол бий болсон.
Эзэмшиж буй техник хангамжийн нөөцүүдийн зардлыг бууруулахад хэрэгцээгээр хийгдсэн тооцоолол нь хэрэглээний технологиудыг байгууллагуудад гайхалтай шаламгай өгсөн.
Компьютерээр хийгдэх тооцоолол
Компьютерийн системүүд нь маш нийлмэл цогц юм. Үйлдлийн систем, энтерпрайз ба сая сая кодын шугамууд дахь өгөгдлийн сангийн програм хангамжуудын жин хэмжээ, сая сая сүлжээний төхөөрөмжүүдийг өөртөө агуулах том сүлжээнүүд, маш том хэлхмэл сүлжээнүүдийг удирдахад гарах асуудлуудтай байдаг.
Байгууллагын мэдээллийн технологийн зардлын 1/3-1/2 хүртэлх нь системийн хямралаас бий болох дахин засварлалт ба урьдчилан сэргийлэлтэд зарцуулагддаг. Ойролцоогоор хямралын 40% нь операторын алдаанаас шалтгаадаг.
Компьютерээр хийгдэх тооцоолол нь үйлдвэр даяар хөгжүүлэлт хийх системүүдэд нөлөөлөлтэй.
Доорх хүснэгт нь Компьютерээр хийгдэх тооцооллын 4 хэмжигдэхүүнийг тодорхойлно.
Агуулга өнөөгийн тооцоолол Компьютерээр хийгдэх тооцоолол
Self-configuration Нэгдмэл өгөгдлийн төв нь худалдагчид ба платформд хуваагдсан. Суурьлуулалт, дүрслэлт, нийлүүлэлтийн системүүд нь цагийн зарцуулалт ба алдааны уналт юм. Бүрэлдэхүүний автомат дүрслэл ба системүүд нь өндөр түвшний бодлогын дагуу явагддаг. Системийн амралт автомараар хийгддэг.
Self-optimization Системүүд нь зуу зуун гарын авлагуудтай ба дугаарлаагүй дууны параметрүүд ба гарч ирэх бүрт дугаарууд нэмэгддэг. Бүрэлдэхүүн ба системүүд нь өөрсдийн гүйцэтгэл ба нөлөөллийг нэмэгдүүдэх боломжуудыг байнга хайдаг.
Self-healding Том цогц системүүддэх асуудалд чиглэгдсэн Систем програм хангамж болон техник хангамжуудын асуудлыг байрлалаас нь илрүүлж засдаг.
Self-protection Хандалт болон бага хүрээний алдаанаас илрүүлж нөхөх гарын авлага Системүүд хортой хандалтууд ба бага хүрээний алдаануудыг дахин илрүүлдэг. Системд тохиох алдаануудыг урьдчилан анхааруулахад хялбар ашиглагддаг.

Edge тооцоолол
Edge тооцоолол нь вэб дээр суурилсан програмд зориулсан олон зангилаат, ачаалал тэнцвэржүүлэгч схем юм. Боловсруулалтын ачаалал нь хэрэглэгчдэд ойр дөт хүргэгддэг хэрнээ веб серверийн удирдлагын зардал багатай байдаг.



Edge тооцоололын бизнесдэх үндсэн 4 нөлөөлөл
 Техник хангамжийн зардлыг багасгадаг
 Үйлчилгээний түвшинг нэмэгдүүлдэг.
 Аливаа байгууллагаас үйлчилгээний шаардлагуудад хариу өгөх ажиллагааг уян хатан болгож чаддаг.
 Улирлын чанартай эрэлтийг үндэслэн хаах, энэ тохиолдолд Edge схемд холбогдсон бусад серверүүдэд эрх нээлттэй хэвээр үлддэг.

Бүлэг 6-4
Орчин үеийн програм хангамжийн платформын хувьсал дахь 4н үндсэн сэдэв:
 Linux and open-source software
 l Java
 l Web services and service-oriented architecture
 l Software outsourcing

The Rise of Linux and Open-Source Software
Оpen-source software нь дэлхий дээр хэдэн зуун мянган програмистуудын хороогоор бүтээгдсэн програм хангамж юм. open-source software нь үнэгүй, чөлөөтэй ба хэрэглэгчдээр тодорхойлогдсон байдаг. Хэрэглэгчид өөрөө өөрчилж болдог.
Linux нь хамгийн өргөн хэрэглэгддэг нээлттэй эхийн програм. Linux нь Unix-ээс уламжлагдан бий болсон үйлдлийн систем.
Mozilla Firefox веб браузер болон Thunderbird мэйл хэрэгсэл нь хамгийн өргөн хэрэглэгддэг нээлттэй эхийн програмын хэрэгслүүд юм. Бусад нь MySQL –д хамаардаг байна.
IBM, HP, Intel, Dell ба Sun компаниуд нь Linux-г дэмждэг. Linux нь Windows сервер болон клиент үйлдлийн системүүдэд хүртэл гол сонголт хэвээр байсаар байна.
Java is everywhere
• Үйлдлийн систем бөгөөд биеэ даасан, процессороос үл хамааралтай, обьект хандалтат програмчлалын хэл
• JAVA дээр бичигдсэн програмууд нь ямар ч техник хангамж дээр ажиллаж чаддаг ба JAVA виртуал машиныг бий болгож суудаг.
• JAVA нь халаасны компьютер, гар утас болон браузеруудад суулгагдсан байдаг.
• JAVA нь Вэбэд зориулсан интерактив програмчлалын тэргүүлэгч орчин юм.


Software for Enterprise Integration
• Сүүлийн арван жилийн програм хангамжийн хамгийн чухал хандлага бол “Enterprise in box” –н өсөлт эсвэл энтерпрайзд хэвээ чиглэлд ашиглах програмыг худалдаж авах явдал болоод байна.
• Том компаниуд өөрсдөө программ бий болгохоосоо илүү тусгай програм үйлдвэрлэгчид болох SAP, Oracle, PeopleSoft гэх мэт компаний програмыг худалдан авах нь өсөж байна
• Учир нь байгууллага даяараа ашиглах нэгдсэн мэдээллийн орчинг бий болгох, зардлаа багасгах, найдвартай байдлаа өсгөх, бизнесийн шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд оршино.
• Энтерпрайз програм хангамж үйлдвэрлэгч компаниуд нь нэг програмаа олон зуун байгууллагуудад нийлүүлэх замаар зах зээлийн хүрээгээ тэлж эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байна.
• Мөн тэдгээр системүүд нь хуучин програмыг вэб дээр суурилсан шинэ програмтай нэгтгэх бололцоог олгож байна.
Вэб Үйлчилгээнүүд болон Үйлчилгээн дээр төвлөрсөн дэд бүтэц
Вэб үйлчилгээ:
• Энтерпрайз системийн сонголт нь хуучин програмыг шинэ програмтай холбох зорилгоор сүлжээний платформыг үүсгэхийн тулд шинэ вэб дээр суурилсан стандартыг хэрэглэх явдал юм.
• Вэб үйлчилгээ гэдэг нь програмын бүрэлдэхүүн хэсгүүд бөгөөд хоорондоо мэдээлэл солилцохдоо Вэб харилцааны стандарт болон хэлийг ашигладаг.
• Вэб үйлчилгээнүүд нь компьютерийн програмыг бие биетэйгээ холбогдох, мэдээлэл хуваалцах зэрэг үйлдэл хийхийг зөвшөөрдөг.
• Вэб үйлчилгээнүүд нь XML, болон SOAP, WSDL, ба UDDI гэсэн стандартууд дээр үндэслэн дээрх сүлжээний орчинг бий болгодог.

Үйлчилгээнд төвлөрсөн архитектур:
• Үйлчилгээнд төвлөрсөн архитектур гэдэг нь байгууллага дахь Вэб үйлчилгээнүүдийн өөр хоорондоо ялгаатай платформ болон програмын хэрэгслүүдийг холбож болдог.
• сүүлийн үеийн техник технологид ажиллуулахын туд системүүд дээр хадгалагдсан програмуудыг шинэ хэрэгслүүдтэй нэгтгэж тэднийг хамтад нь шинэ програмын хэрэгсэл руу холбодог.
• SOA нь ерөнхийдөө хуучин програмуудаа дахин шинэчлэн үүсгэх болон шинэ систем нэвтрүүлэхтэй харьцуулахад зардал багатай

Software Outsourcing
Өнөө үед том болон жижиг компаниуд програм хангамжаа гадны нийлүүлэгчдээс худалдан авч байна. 3-н төрлийн outsourcing байдаг:
• Програм хангамжийн багцыг худалдан авах
• Програмын үйлчилгээ үзүүлдэг нийлүүлэгчдийгашиглах
• Хэсэгчилсэн outsourcing


Програмын багц болон энтерпрайзын програмын худалдаа
Програмын үйлчилгээ үзүүлдэг нийлүүлэгчид:
Програм болон компьютерийн үйлчилгээг олон хэрэглэгчид интернэт эсвэл хувийн сүлжээ ашиглан зайнаас нийлүүлэгчид удирдан зохион байгуулдаг бизнес юм.
Техник болон програм хангамжийг худалдан авснаас байгууллагууд интернэтэд орж ижил үүрэг гүйцэтгэдэг програм нийлүүлэгчийг хайхыг илүүд үзэх болсон.
Жишээ нь: Salesforce.com нь хэрэглэгчтэй харилцах менежмент болон борлуулалтын циклийн менежментийн үйлчилгээг байгууллагуудад нийлүүлдэг.
Хэсэгчилсэн програмын Outsourcing:
• Байгууллага нь тогтсон үүрэг бүхий програмыг хөгжүүлэх, одоо байгаа програмаа сайжруулахаар ихэвчлэн бага цалинтай улс орнуудын компаниудтай гэрээ байгуулдаг.
• Жишээ нь: Dow Chemical 63 оронд байгаа 50000 ажилтандаа зориулсан нэгдсэн холбооны систем бий болгуулахад IBM-г $1.1 триллионоор цалинжуулж ажиллуулдаг.
• Яагаад Dow өөрөө ийм систем бий болгохгүй байгаа вэ?


Бүлэг 6-5
Менежментийн боломж бололцоо ба шийдлүүд
Дэд бүтцийн менежментийн зорилгууд нь хэрэглэгчид, нийлүүлэгчид, ажилчдад үйлчлэх үйлчилгээнд суурилсан компьютерийн бүрэлдэхүүнийг тэнцвэржүүлэх ба уялдаа холбоог сайжруулах юм. Зорилгууд нь дараах зүйлүүдэд хамаардаг:
 Мэдээллийн технологийн дэд бүтцийн зардал
 Мэдээлэл, аппликэйшн ба платформын нэгдэл
 Бизнесийн орчинг улам уян хатан байдлаар хангах
 Уян хатан чанар
 Үйлчилгээний түвшингүүд
Боломжууд:
Техник хангамж болон програм хангамжийн платформд гарсан өөрчлөлтөөс болон байгууллагууд хуучнаасаа илүү найдвартай, зардал багатай, илүү уян хатан програм, техник хангамжийн шинэ боломжуудыг ашиглах болоцоотой болж байна
Менежментийн шаардлага:
• Дэд бүтцэд оруулах ухаалаг хөрөнгө оруулалт
• Дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн сонголт ба зохицуулалт
• Дэд бүтцийн өөрчлөлтийг хүлээн авах
• Менежмент болон засаглал

Шийдэл:
• Стратегийн нөхцөл байдлаа авч үзэх
• Жижигээс эхэлж нэг модулийг хөгжүүлэх
• Эзэмших нийт зардалаа авч үзэх тусгах

Зураг 6-16, “МТ-н дэд бүтцийн өрсөлдөөний хүчний загвар” нь дэд бүтцийн шийдвэр гаргаж байхдаа авч үзэх шаардлагатай 6-н стратегийн хүчин зүйлийг харуулж байна

Жижгээс эхлэх
Том хэмжээний дэд бүтэц төсөвлөхөөсөө өмнө шинэ технологийг жижиг хүрээнд турших.
Технологийн өмчлөлийн нийт зардал:
Системийн зардлыг тооцоолохдоо дараах зардлуудыг бүгдийг оруулсан эсэхээ шалгаарай:
• Техник хангамжийн эзэмшил
• Програм хангамжийн эзэмшил
• Суулгах
• Сургалт
• Дэмжих
• Үргэлжлүүлэх
• Дэд бүтцийн шаардлага
• Downtime
• Эзлэх орон зай болон эрчим хүч





Кэйс: Шинэ мэдээллийн технологийн дэд бүтэцтэй Хонг Конгын шинэ харилцаа холбооны хөгжил дэвшилүүд

• New World харилцаа холбоонууд бол 1.1 сая захиалагчид олон улсын үйлчилгээ үзүүлдэг Хонг Конг харилцаа холбооны компани юм. Энэ нь мөн бизнесүүдэд үйлчлэх харилцаа холбоонууд болох хувийн холбооны шугамууд, интернет телефон, виртуал хувийн сүлжээнд суурилсан интернет, өндөр хурдын сүлжээний өгөгдөл дамжуулагч, ба онлайн өгөгдлийн төвүүдээр хангагдсан байна.


• New World-ийн зах зээл нь ширүүн өрсөлдөөний нэг юм. Эдгээр нь маш богино хугацаанд шинэ үйлчилгээг хөгжүүлэх боломжтой, ямар нэг саад бэрхшээлгүйгээр өгөгдөлд тасралтгүй хандах бүрэн боломжоор хангагдсан уян хатан мэдээллийн технологийн дэд бүтэц хамаарах үйлчилгээнүүдийг дамжуулах боломжтой. New World нь эдгээр өгөгдлүүдийг өгөгдлийн зарим задралт болон задралт бүр шаардагдсан эрх олгох төлбөрийн ялгаатай үйлчилгээгээр нь хадгалсан байдаг. New World бизнесийн үйл явц болон нэмэгдэл зардлуудыг бууруулахад хадгалалт ба үйлчилгээнүүдийг нийлүүлэхийг шаардсан байдаг. Мөн хэрэглэгчтэй харилцах менежмент, санхүү төсөв, үндсэн мэдээллийн бүртгэл, сүлжээний гүйцэтгэлийн удирдлага, хэрэглэгчдэд веб порталаар үйлчилгээний хэрэглээг харуулах зэрэг үйл ажиллагааг дэмжих системүүдийг шаардсан байдаг.
• New World харилцаа холбоонууд нь Hewlett-Packard (HP) Unix server ба six Sun Solaris үйлчилгээнүүдээр оршин байсан хэрэглэгчийн өгөгдийн 80 гигабайт дээр бас санхүү төсвийн өгөгдөл, 400 гигабайтын бүтээгдэхүүнийг удирдах агуулахын худалдагч EMC элсүүлсэн. EMC нь автоматжуулсан агуулахын газрын сүлжээнд компаниудын маш олон ялгаатай үйлчилгээнүүдээс өгөгдөлд хялбар хандах New World-ийн агуулахын дэд бүтэцээр шинэчлэгдсэн.
• New World нь ялгаатай үйлчилгээний брэндүүдийг ашигладаг ба үүнд Sun, HP, Compaq Tru64 зэрэг. EMC нь бүх ялгаатай үйлчилгээний брэндүүдийн дагуух компаний төвлөрсөн мэдээлэлд тусалсан. New World мөн үйлчилгээнүүдийг нийлүүлэн батжуулж үйл ажиллагааны ажил 107-70 хүртэлх машинууд дамжуулдаг болсон.
• Энэхүү шинэ дэд бүтцийг ашигласнаар New World систем админастротарын зардлаа 25%-иар буурсан ба шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад уян хатан байдлыг нилээд нэмэгдүүлсэн. Компани ойролцоогоор 3 долоо хоногийн дотор шинэ зах зээлийн программ гаргаж чадсан. Хонг Конгын ширүүн өрсөлдөөнтэй харилцаа холбооны бизнесд 3 долоо хоног мөнхөрсөн. New World-ийн мэдээлийн технологийн захирал Samuel Poon “Одоо бид 2-3 өдрийн дотор шинэ программ үүсгэн санаачлах боломжтой” гэсэн.
• New World харилцаа холбоонууд техник хангамж ба программ хангамжийн технологийн менежмент ба сайн сонголтуудаар хүчин чадал ба өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн. Компани үндсэн бизнесийн системүүдийг нэгтгэх үйлчилгээнүүдийг бэхжүүлж, агуулах технологийг шинэчилж, програм хангамжыг боловсруулсан. Эдгээр хөрөнгө оруулалт нь компанийн өнөөгийн ба ирээдүйн бизнесийн шаардлагууд гарч ирэхэд тохирох илүү уян хатан мэдээллийн технологийн дэд бүтэц бий болгосон.

1 comment: