Wednesday, December 2, 2009

Chapter 13

Бүлэг 13
DaimlerChrysler -ийн компани нь шийдвэрийг гаргалтыг дэмих системийг хэрэгүүлсэн компанидын нэг юм. Уг компани нь Бремен, Гярманд үйл ажиллагаагаа явуулдаг ба 13,000 гаруй ажиллагчидтай, өдөрт 800аас илүү машин борлуулдаг томоохон компани юм. 1 сая квадрат метр талбайтай, өдөрт 70 хөнгөн машин, 500 даацын машин, машины дэ анги болоод бусад тохщног төхөөрөмжийг үйлдвэрлэгдэг. Яг цагт нь системыг ашигладаг ба шаардлагатай үед хугацаанд бүх ад ангийг угсардаг.

20 жилийн өмнө, Daimler нь тээврийн хэрэгслийн хүчин чадлаа төдийлөн үр дүнтэй ашиглаж чаддаггүй байсан. Учир нь хүргэлт үйлчилгээг удирдах асуудал хараахан автоматжаагүй байсан юм.
Хүнд даацын машины хэрэгсэл нь заримдаа хэтэрхий удаж байж ирдэг, эсвэл түргэн хугацаанд ирэх боломжгүй байдаг. Учир нь хүнд даацын ачааны машин хүлээлтийн шугам дээр байж байдаг. Daimler энэхүү хүргэлт үйлчилгээг илүү боловсронгуйгаар удирдах болоод зохион байгуулах хэрэгтэй байгаа.
Daimler компани Transportation Efficiency Support System (TESYS)-ыг сонгон авч ашигласнаараа энэхүү асуудлаа шийдэрлэж чадсан. Daimler компани Transportation Efficiency Support System (TESYS) нь Гярманы INFORM GmbH of Aachen-ын бүтээгдэхүүн бөгөөд шийдвэр гаргалтыг дэмждэг ба байгууллагын үр ашгийг нэмэгдүүлж чадахуйц програм хангамж юм. TESYS нь маш өргөн хэрэглэгддэг ба multiple intermodal hubs болон бусад логистикийн төвүүдэд хэрэглэгддэг.
DaimlerChrysler-д захиалга ирэх үед удирдлагын хэсэгт сануулан ачаа буулгах тухай мэдээлдэг ба хүлээн авах загвар эсвэл телефон утас зэргийг ашиглан мэдээлдэг. Систем нь хуваарилалтын үр дүнг дээшлүүлдэг ба
Эх сурвалж: Hans Jurgen Zimmermann, "Online Optimization," OR/MS Today, April 2004; and www.
inform-ac.com/tess/ en/02_08.htm, accessed May 9, 2004.
Хэсэг 13.1: Бизнесийн чадамж, Шийдвэрийг дэмжих
Үр дүнтэй шийдвэр гаргалтын үнэ цэнэ
Бизнесийн шийдвэр гаргах, шийдвэр гаргах үйл явц
Шийдвэр гаргалтын чиг хандлага, бизнесийн чадамж
 Шийдвэр гаргах, шийдвэр гаргалтыг дэмжих систем
Мэдээллийн систем нь олон талын ач холбогдолтой, маш чанартай шийдвэр гаргалтыг хийхэд нөлөөлдөг. Хэрэв хэрэглэгчийн үйлчилгээ нь үйлчүүлэгчдийн call center рүү залгасан талаар зөв мэдээлэл байвал ажилчид нь хэрэглэгчийн онцгой болон нэмэлт үйлчилгээний талаар шийдвэр гаргаж хэрэглэгч болон компаний үйл ажиллагааны холбоог сайжруулж, энэ мэтээр байгууллагын хэлхээ холбо сайжирна.
Зөв мэдээлэл байвал том, жижиг компаниуд ялгаагүй удирддаг, ажилчид нь чадварлаг байж шийдвэр зөв гаргаснаар бизнесийн хэлхээ холбоо гайхалтай сайжирна.
 Бизнесийн чадамж болон шийдвэрийг гаргалтыг дэмжих
Өндөр чанартай шийдвэр гаргалт хийж байгаагийн учир нь байгууллага нь бизнесийн чадамжийн системийн сайн хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм. Энэ хөрөнгө оруулалт нь хэрэглэгчдэд сайн бизнесийн шийдвэр гаргахад нь туслах application болон технологиос бүрддэг.

Зураг 13-1. Бизнесийн чадамж дахь системүүд болон технологиуд
Enterprise application бүр фирмийн өдөр тутмын үйл ажиллагаагаанд бүх түвшинд шийдвэр гаргах болон бизнесинй чадамжийг дэмждэг.
 Бизнесийн шийдвэр гаргах, шийдвэр гаргах үйл явц
Байгууллага нь шинэ систем нэвтрүүлснээр шийдвэр гаргалтын чанар болон бүтээгдэхүүний үнэ цэнийг сайжруулдаг. Шинжээчид ямар нэг шийдвэрийн байгууллагын үнэ цэнийг тооцоолж үздэг.
Хүснэгт 13-1. Шийдвэр гаргахын бизнесийн хэлхээ холбоо

Хүснэгт 13.1 д байгууллагын бүх түвшний менежрүүдийн гаргадаг шийдвэрийг харуулсан бөгөөд зарим нь маш нийтлэг, өдөр тутмын гэхдээ онцгой ач холбогдолтой шийдвэрүүд байдаг. Эдгээр шийдвэрүүд нь хэдий бага хэмжээтэй ч хэдэн зуун мянган жижиг шийдвэрүүд болж маш их хэмжээний annual value –г бий болгодог.
 Бизнесийн шийдвэр гаргах, шийдвэр гаргах үйл явц
Системд хөрөнгө оруулах талаар шийдвэр гаргахыг нэмэгдүүлэх /хөгжүүлэх/-ийн өмнө энгийн шийдвэрүүд болон шийдвэр гаргалтын үйл явцыг ойлгох хэрэгтэй. Өөр өөр түвшинд шийдвэр гаргахад өөр өөр мэдээлэл шаарддагддаг.
Шийдвэр гаргах үе шат: байгууллагын өөр өөр бүтцүүд болон бүлгүүдэд түвшин бүрт өөр өөр мэдээллүүд, мэдээллийн систем хэрэгтэй. Байгууллагад 4 төрлийн шийдвэр гаргалтын бүрэлдэхүүн байдаг.

Бүх түвшинд өөр мэдээлэл шаардагддаг учир нь тэдний ажлын хариуцлага болон nature of decisions нь бүх түвшинд ялгаатай байдаг.
Дээд түвшний менежмент: Дээд түвшний менежмент нь үйлдвэрлэл болон нийгэм гэх мэт өргөн хүрээний өөрчлөлтийн мэдээллүүд дээр үндэслэн урт болон богино хугацааны байгууллагын ирээдүйн үр төрхийг тодорхойлж, байгууллагын стратегийн зорилтууд, богино хугацаандгүйцэтгэх ажлууд, гэх мэт онцгой зүйлүүдэд анхаардаг. Байгуулагын бүх нэгжүүдэд хүрч шийдвэр нь нөлөөлдөг.
Дунд түвшний болон төслийн менежмент: Дунд түвшний менежмент нь онцгой чухал, цаг хугацаа нь тохирсон байгууллагын гүйцэтгэх ажлуудын мэдээллүүд: орлого зарлагын төлөвлөлт, хөгжил төлөвлөгөө зэрэг мэдээллүүд дээр үндэслэн аш чухал шийдвэрийг гаргадаг, нөөцийн хэрхэн байрлуулах, богино хугацаатай төлөвлөгөөнүүдийг хөгжүүлэх, хэлтсүүдийн гүйцэтгэл, зорилго, тусгай төслийн багуудыг удирддаг. Дунд түвшний менежерүүд нь зорилгодоо хүрэхийн тулд баг бүлгүүдийг байгуулан ажилладаг.
Үйл ажиллагааны менежмент болон төслийн баг: Үйл ажиллагааны менежмент нь байгууллагын нэгж хэсгүүдийн болон бие даасан ажилчдын гүйцэтгэлийг удирддаг. Үйл ажиллагааны менежерүүд төслийн үйл ажиллагааг хянаж, нөөцүүдийг байрлуулан, төслийн орлого зарлагыг үнэлж, хуваарь гаргаж, хувийн шийдвэрүүдийг гаргадаг. Үйл ажиллагааны шийдвэрүүд нь мөн бүлгийн, багын хүрээнд бий болдог.
Бие даасан ажилчид: ажилчид нь менежеүүдийнхээ дор ажиллаж, үйл ажиллагааг биелүүлж, дүрэм журмыг бий болгон мөрддөж, өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг. Ажилчид нь тэдний хамгийн сайн шийдвэр болон байгууллагын системийн мэдээлэл дээр суурилан үүрэг хариуцлага хүлээн, шийдвэр гаргалтанд нөлөө үзүүлдэг. Ажилчид нв борлуулагч, үйлчлүүлэгч болон бусад ажилтнуудынхаа талаар шийдвэр гаргах боломжтой. Учир нь тэд олон нийттэй шууд харилцаж, байгууллагын орлого, зарлагын урсгалыг мэдэж байдаг, мөн хэрхэн зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг.
Шийдвэрийн төрөл:
• Бүтэцлэгдсэн
• Хагас бүтэцлэгдсэн
• Бүтэцлэгдээгүй гэсэн хэлбэртэй байдаг.
Бүтэцлэгдсэн мэдээллүүд : асуудлыг тодорхойлон, судалж , үнэлэн, шийдвэрээр хангагдсан байх хэрэгтэй. Эдгээр шийдвэрүүд нь чухал, байнгын бус, сайн ойлгогдоогүй эсвэл процедур нь /дүрэм журам/ дэд систем дээр хангагдсан суурилсан байдаг.
Бүтэцлэгдсэн шийдвэрүүд нь : ялгаатай, байнгын буюу өдөр тутмын шийдвэрүүд байдаг. Олон шийдвэрүүд нь тодорхой элементтэй, хагас бүтэцлэгдсэн шийдвэрүүдийг авч үзсэн байдаг. Бүтэцлэгдсэн шийдвэрүүд нь ихэнхдээ доод түвшний үйл ажиллагаанд бүтэцлэгдээгүй нь фирмийн дээд түвшний шийдвэрүүд байдаг.
Эдгээр дээд түвшний менежмент нь хувь хүний дадлага туршлага сайтай, мэдээллээр сайн хангагдаж байж олон тооны бүтэцлэгдээгүй шийдвэрүүдийг боловсруулан, үнэлж дүгнэдэг. Дунд болон үйл ажиллагааны түвшний менежерүүд нь голдуу бүтэцлэгдсэн шийдвэрүүдийг гаргадаг. Гэвч тэдний шийдвэрүүд нь бүтэцлэгдээгүй шийдвэрийн бүрэлдэхүүнд багтдаг.
Тэдний зорилго нь бүтэцлэгдсэн болон хагас бүтэцлэгдсэн шийдвэрийг дэвшүүлэн тавих юм. Жишээлбэл: шинэ бүтээгдэхүүний загвар гаргах, шинэ зах зээлд орох арга зам болосруулах, эсвэл хөнгөлөлт болон борлуулалтын системийг дахин зохион байгуулах, түүнийг улам сайжруулах явдал юм.
Шийдвэр гаргах системүүд
Ялгаатай түвшнүүдэд шийдвэрийг дэмжих 4 төрлийн систем байдаг.
Менежментийн мэдээллийн системүүд: /Management information system/ дунд болон үйл ажиллагааны түвшний менежерүүдэд бүтэцлэгдсэн болон хагас бүтэцлэгдсэн асуудлуудын хариулт болох өдөр тутмын тайлангууд болон өгөгдлийг дамжуулдаг.
Шийдвэрийг дэмжих систем:дунд түвшний менежерүүдэд хэрэглэгддэг. Аналитик загюар болон үйл ажиллагааны өгөгдлөөр хангадаг. Хагас бүтэцлэгдсэн шийдвэрийн байдлыг гаргахыг дэмждэг.
Гүйцэтгэх ажлыг дэмжих систем : бүтэцлэгдээгүй шийдвэрийг шийдвэрлэхэд байгууллагын үйл ажиллагаа болон гадаад мэдээллийг хүлээн авч ашигладаг.
Шийдвэрийг дэмжих багц систем: нь бүх түвшний менежментэд болон баг хэлтсүүдэд нэгдэж, шийдвэр гаргах, шийдвэрийн шийдлийг боловсруулахад группын элетрон орчинд ашиглагддаг. / хагас бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй асуудлын хувьд/
Шийдвэр гаргах үе шат- Үйл явц
Шийдвэр гаргах үйл явц нь логик холбоотой 4 алхмуудаар хийгддэг. Simon гэгч хүн тодорхойлсон. Шийдвэр гаргагчид өмнөх шатыг дахин авч үзэж, давтагддаг үйлдлүүдийг хийснээр хийж болохуйц ажлын шийдэлд хүрдэг.
Чадамж: нь байгууллагад тулгамдсан асуудлыг судлах , илрүүлэх, тодорхойлох, ойлгохоос бүрддэг. Асуудал яагаад үүсэв? Хаана ямар, үр нөлөө, үр дагаварт хүрэх вэ?
Зохиомж: асуудлын бүх шийдлийг судалж, тодорхойлохтой холбоотой.
Сонголт: янд бүрийн санал хэлэлцэж, сонгол хийхээс бүрддэг. DSS нь менежерүүдийн онлайн орчинд янз бүрийн санал хэлэлэж, сонголт хийхэд хэрэглэгддэг.
Implementation: зэрэг юм.

Дэлхийн дахины шийдвэр гаргах үйл явцын байдал: дэлхийн зарим байгууллагууд шийдвэрийг дэмжих системд оруулсан хөрөнгө оруулалтаа дараах 3 шалтгааны улмаас үр дүнд хүргэхгүй байна. Үүнд : өгөгдлийн буюу мэдээллийн чанар, менежментийн чиглүүлэгч буюу заагч, байгууллагын соёл.
Мэдээллийн чанар: өндөр чанартай шийдвэр гаргахад өндөр чанартай мэдээлэл шаардлагатай. Ямар нэгэн шийдвэрийн загвар боловсруулж буй үед мэдээллийн дараах 7 хэмжигдэхүүнийг авч үзэх шаардлагатай. Үүнд:
1. Нарийн нягт, нямбай
2. Бүрэн бүтэн
3. Тогтвортой, дэс дараалалтай
4. Бүрэн төгс
5. Хүчин төгөлдөр
6. Цагаа олсон
7. Хялбар, ойлгомжтой

No comments:

Post a Comment